Тавтай морилно уу! Бид Монгол Улсад өндөр чанартай гэрийн фитнес тоног төхөөрөмж нийлүүлдэг компани бөгөөд хэрэглэгчдэд эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих орчин үеийн шилдэг бүтээгдэхүүнийг санал болгодог.
Runner Fitness-ийн эрхэм зорилго бол Монголын гэр бүл бүрийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт уриалан, чанартай фитнесийн шийдлээр хангах явдал юм. Бид гэртээ ашиглахад тохиромжтой, олон улсын стандартад нийцсэн фитнес тоног төхөөрөмжийг хамгийн хүртээмжтэй үнээр хэрэглэгчдэдээ хүргэж, эрүүл мэндээ хамгаалах, амьдралын чанараа сайжруулах боломжийг олгодог.
Манай гүйлтийн зам нь орон зай хэмнэлттэй, эрүүл мэндэд ээлтэй, ашиглахад тохиромжтой дизайнаар бүтээгдсэн. Та ямар ч орон зайд ашиглах боломжтой бөгөөд фитнесийн чадамжаа дээшлүүлэх, идэвхтэй амьдралын хэв маяг хадгалахад тусална.
Бид зөвхөн бүтээгдэхүүнээ борлуулдаггүй, харин нэмэлтээр 3 жилийн турш үнэ төлбөргүй засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлт, тохиргоо хийдэг. Энэ нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, манай бүтээгдэхүүний нэр хүндийг бататгадаг.
Бид салбартаа 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй Хятадын алдартай фитнес тоног төхөөрөмж үйлдвэрлэгч MegaPraise Fitness-тэй хамтран ажиллаж, өөрийн брэндийн гүйлтийн замыг захиалгаар үйлдвэрлүүлдэг. Манай бүтээгдэхүүн нь олон улсын чанарын CE, BSCI, FC, FDA, ISO9001, ROHS, UL гэрчилгээтэй.
Өнөөдөр бид Монгол Улс даяар 1000 гаруй гүйлтийн зам борлуулж, хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авч байна.
Өндөр чанар, бат бөх, тав тухтай гүйлтийн зам
Минималист, дуу чимээгүй орчин үеийн дизайн
3 жилийн үнэ төлбөргүй борлуулалтын дараах үйлчилгээ
Олон улсын чанарын гэрчилгээ
1000+ сэтгэл хангалуун хэрэглэгч